ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.06.06/ Наран ургах, шингэх 04:55-20:47

Зурхай

2022.06.06, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 7. ЗУНЫ ИЛҮҮ ТЭРГҮҮН САР. НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН БАР ӨДӨР

Аргын тооллын: 2022.06.06, Даваа гараг

Наран ургах шингэх: 04.55-20.47

Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Төрөхүй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.