Нийгэм

Монгол Улсын шадар сайд махны экспортыг нэмэгдүүлэх замаар малчдаа орлоготой байлгахад анхаарна гэдгээ хэлсэн. Гэвч махны экспортыг нэмэгдүүлэхтэй зэрэгцэн төв суурин газарт үнэ нэмэгдэх асуудал үүсдэг. Үүнээс урьдчилан сэргийлж, тодорхой зохицуулалт хийж, төр бодлогоор дэмжихийг зарим аймаг, орон нутгийн удирдлагууд хүсч байна.

Коронавируст халдварын улмаас эдийн засаг зогсонги байдалд орж, экспортын хэмжээ буурсан. Мөн олон аж ахуй нэгж байгууллага хаалгаа барих дээрээ тулаад байсан юм. Харин засгийн газраас үүний эсрэг үе шаттай арга хэмжээ авч, тодорхой үр дүнд хүрээд байна. Тэгвэл  үүн дээр нэмэгдэж малчдыг орлоготой байлгах үүднээс малаа борлуулах, эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарч ажиллана гэдгээ шадар сайд орон нутгийн удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр хэлж байсан юм.

Я.СОДБААТАР:  МАХНЫ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАНА

Экспортын хувь хэмжээ нэмэгдэх нь малчдын хувьд сайн талтай. Гэвч төв суурин газарт махны үнэ нэмэгдэх асуудал үүсдэг. Үүнээс урьдчилан сэргийлж, тодорхой ажил зохион байгуулахыг ч орон нутгийн удирдлагууд хүслээ.

Малчдын орлогыг нэмэгдүүлэхээс гадна бэлчээрийн даац хэтэрсэн учраас малаа борлуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөв юм. Нийтдээ энэ жил 25 сая толгой мал борлуулах боломжтой гэсэн судалгааг салбарын яамнаас гаргаад байна.