Нийгэм

Байгаль дэлхийгээ хамгаалж буй уул усны эздийн ниигмийн асуудлыг ЗГ дорвитой анхаарна гэж байна. Хустай нурууны байгалийн цогцолбор газрын байгаль хамгаалагчид, судлаачдын ажиллаж, амьдрах нөхцлийг сайжруулах зорилгоор 746 м2  талбай бүхий хоёр давхар 16 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулан, хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өглөө. 

Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, БОАЖ-ын Сайд Д.Сарангэрэл, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг нар оролцож байгаль хамгаалагч, судлаачдад орон сууцны түлхүүрийг гардуулан өглөө. 

Эх нутагтаа бүрмөсөн устаж үгүй болсон тахь адууг сэргээн нутагшуулах төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын ажилтнуудыг тогтвор суурьшилтай, сэтгэл тайван  ажиллах орчин нөхцлөөр хангахад энэхүү орон сууцны асуудал нь бодитой хувь нэмэр оруулж байна. Энэ нь Монгол Улс, ХБНГУ-ын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн босголт, Зээлийн банк (KfW)-аар дамжуулан БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй  “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд юм байна. 

Өмнө нь гэрт модон байшинд амьдарч байсан 16 айл ийнхүү орон сууцтай боллоо. Салбарын сайд цаашид ч нийгмийн асуудалд нь анхаарна гэдгээ хэлж байна.

Мөн  “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд 2020 онд хамгаалалтын захиргаадад UTV буюу бартаат замын 4 дугуйтай мотоцикл,  моторт завь, аялал жуулчлал бүхий газруудад бохир соруулдаг машин, хогны машин, моторт завь, уулын цана, Орчны бүсийн 16 суманд иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин, 48 сумын дунд сургуульд экологийн кабинет байгуулах зэрэг томоохон ажлууд хийгдэж байна.