Нийгэм

Энэ 2020 онд цар тахлын улмаас бүх тэмцээн уралдаанууд цуцлагдаж Монголын тамирчид түүний дотор мөн бусад спортын адил дугуйн спортын тамирчид, дугуй сонирхогчид, хүүхэд залуучуудад хүндээр тусаж байгаа ба техникийн спортын хувьд эдийн засгийн хямрал бидэнд маш хүндээр мэдрэгдэж байна.

Иймээс бид дугуйчид, дугуй сонирхогчид, хүүхэд залуучуудад энэ цар тахлын хямралын үеэр тус дэм болох үүднээс шинэ ба хуучин унадаг дугуй, дугуйн сэлбэг, дагалдах хэрэгсэл, зориулалтын хувцас тоноглолыг хямд үнээр солилцох буюу зарах, худалдан авах боломж олгон зөвхөн дугуйчдын дунд анхны яармаг худалдааг зохион байгуулхаар боллоо.


Энэхүү анхны яармаг худалдааг МҮОХ-ны гаднах талбайд 2020 оны 8 сарын 9-ний Ням гарагт 10:00-14:00 цагийн хооронд зохион байгуулах тул эрхэм хүндэт дугуйчид та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Дугуйн дэлгүүрүүд, дугуйтай иргэн бүр оролцох боломжтой.
Жич: Дугуйн дэлгүүрүүд Тах-30.000₮, Хувь иргэд Тах-3000₮ төлнө.
Анхааруулга: Зөвхөн унадаг дугуйтай холбоотой бүтээгдэхүүнүүдийг зарж солилцох эрхтэй!

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
МҮОХ, МОНГОЛЫН ДУГУЙН ХОЛБОО.