Нийгэм

Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 10-р ангийн барилгыг шинэчлэх ажил эхэллээ. 1957 онд ашиглалтад орж байсан, насжилт өндөр энэ барилгыг өнгөрсөн сард буулгасан. Харин оронд нь олон улсын стандарт, шаардлагад нийцсэн аврах нэгдүгээр зэргийн ангийн 7 давхар барилга баригдах юм. Өнөөдөр барилгын шав тавих ёслол боллоо.

Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн барилга ашиглалтад орсноосоо хойш 36 жил болсон. Насжилт өндөр, мэргэжлийн хяналтын байгууллагын удаа дараагийн дүгнэлтээр газар хөдлөлтийн чичирхийлэлтэд тэсвэргүй, албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг бүрэн хангахгүй зэрэг шалтгаанаар барилгыг шинэчлэхээр болсон. Оронд нь олон улсын стандартад нийцсэн барилга барихаар болж 2020-2021 онд нийт 13.4 тэрбум төгрөг, 2020 оны улсын төсөвт 3.2 тэрбум төгрөг төлөвлөж барилгын ажлыг эхлүүлээд байна. Шинээр баригдах барилга 7 давхар байх юм.

Чингэлтэй дүүргийн гал түмэр унтраах, аврах анги СБД, ЧД-т ирж байгаа нийт дуудлагын 40, 50 хувьд үүрэг гүйцэтгэдэг, өндөр ачаалалтай ажилладаг. Шинэ барилга ашиглалтад орсноор нийслэл Улаанбаатар хотын ард иргэдийн амь насыг авран хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг аврагчдын ажиллах орчин нөхцөл сайжрахааас эхлээд энэ салбар гарах үр дүн, ач холбогдол их гэдгийг албаныхан ярьж байна.

Шинэ барилгын ажлыг Голен лайт групп компани гүйцтэгэж байгаа юм байна. Гэрээнд заасан хугацаанд барилгыг хүлээлгэн өгөхөө хэллээ.

Офиссын барилгад олон улсын сатандрын шаардлагад нийцсэн орчин шийдэл бүхий 500 хүн хүлээн авах хурлын заал, 150 хүн хүлээн авах хоолны заал, 170 гаруй өрөө тасалгаатай байх юм байна.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ