Нийгэм

П. Мөнхбаяр Зэсэгт хүчний 015-р ангид ажилладаг. Наймдугаар сарын таванд ажлаа тараад явж байх замдаа нүхэн жорлонд унасан нэг ой хоёр сартай охины амийг аварчээ.

6-8 мeтр орчим гүнзгий нүхэн жорлонд унасан охиныг гаргаад гурван минут орчим иллэг хийж, эмч нарыг иртэл анхан шатны тусламжийг маш сайн үзүүлсэн байна. Одоогоор охин эмнэлэгт байгаа бөгөөд биeийн байдал нь сайн гэдгийг охины аав, ээж ярьсан юм.