Нийгэм

Олны хөдөлгөөн эхлэхээс өмнө эртлэн босч, нийслэлийн гудамж талбайг цэвэрлэх үүрэг хүлээсэн тохижилт үйлчилгээний компанийн төлөөлөл  15 ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа. Их Лувсанбанзар багшийн үе үеийн шавь нар хамтарч жил бүр ном хурдаг бөгөөд энэ жил сайн үйлсийн арга хэмжээ зохион байгуулахаар  шийдсэн нь энэ юм.

Дундговь аймгийн харьяат Дорж Ловон их Лувсанбанзар багшийн үе үеийн шавь нар хамтарч, жил бүр ном хурдаг. Өнгөрсөн жилийн тухайд Намдол дэчинлэн хийдэд ном хурсан юм. Харин энэ жил зөвхөн ном хурах бус бусдад туслах, сайн үйлсийн арга хэмжээ зохион байгуулахаар шийдсэн байна. Энэ хүрээнд БЗД-ийн тохижилт үйлчилгээний 15 ажилтныг цусны дэлгэрэнгүй шинжилгээ, эхо, зүрхний бичлэг, бусад шинжилгээнүүдэд үнэ төлбөргүй хамруулсан юм.

Ном хурахын сацуу бусдад туслах энэхүү арга хэмжээг жил бүр тогтмол зохион байгуулна гэдгээ зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа.