Нийгэм

Ковид-19 цар тахлын улмаас дэлхийн 60 орчим улс онц байдал зарлаж, 50 гаруй улс хөл хорио тогтоон, 80 гаруй улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хаагаад байгаа. Манай улсын тухайд улс даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин хилээ хааж олон нийтийн арга хэмжээг хориглон ажиллаад найман сар болж байна.

Тэгвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг дахин нэг сараар сунгах саналыг УОК-ын өнөөдрийн хуралдаанаар засгийн газарт танилцуулсан юм. Улмаар засгийн газар ээлжит бусаар хуралдаж улс даяар тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 9-р сарын 15-ны өдрийг дуустал сунгалаа.

ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭН ХУГАЦААГ ИРЭХ САРЫН 15-НЫ ӨДРИЙГ ДУУСТАЛ СУНГАЛАА

Мөн хүйтэн сэрүүний улирал ирж байгаатай холбоотой дулааны станцуудыг 20-иос доошгүй хоногийн нөөц бүрдүүлэн ажиллахыг үүрэг болголоо. Сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн болон бэлэн нөөцийг нэмэгдүүлж 9-р сарын 15-ны дотор өвөлжилтийн бэлтгэл байдлыг танилцуулахыг салбар хариуцсан сайд нарт даалгалаа. Хуралдаанаар мөн нийгмийн халамжийн үйлчилгээг цахимжуулах асуудлыг хэлэлцсэн байна.
Засгийн газар 2020 -2024 онд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд ил тод, түргэн шуурхай, хүртээмжтэй үйлчлэх зорилт тавиад байгаа юм. Ингэснээр иргэд олон баримт материал бүрдүүлэх, заавал халамжийн байгууллагад очих, тэтгэвэр, тэтгэмжийн мөнгөө авах гэж банкинд дугаарлах шаардлагагүй болж байна.
Эхний ээлжинд 450 мянга орчим иргэн “Насны хишиг”, жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 хүртэлх насны хүүхэд асаргааны мөнгө, ихэр хүүхдийн болон өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийн мөнгөө цахим системээр дамжуулан авах юм.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ