ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.10.03/ Наран ургах, шингэх 06:54-18:29

Зурхай

2022.10.03, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 8. НАМРЫН ДУНД САРЫН ШАРАГЧИН ТАХИА САР. ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын: 2022.10.03, Даваа гараг

Наран ургах шингэх: 06.54-18.29

Үс засуулбал: Нас уртасна

Барилдлага: Рашаан

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.