Нийгэм

Өвлийн улирал эхэлсэнтэй холбоотой БОАЖЯ-наас “Яндангаа хөөлье” аян эхлүүлж байгаагаа зарлалаа. Жил бүр угаарын хийд хордож эрүүл мэндээрээ хохирох, бүр цаашлаад амь насаа алдах тохиолдох буурахгүй хэвэtр байгаа учраас дээр аяныг зарлаж байна.

Сайжруулсан шахмал түлшийг буруу горимоор түлснээс, яндангаа хөөлөөгүйгээс, яндан зуухны битүүмж алдагдсан, зууханд хагарал үүсэн зэргээс өнгөрсөн онд цөөнгүй хүн угаарын хийд хордсон. Тиймээс энэ жил энэ төрлийн эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд галлагааны улирал эхлэхээс урьтаж дээр аяныг зохион байгуулж байна. Мэргэжлийн байгууллагаас ард иргэдэд заавар зөвлөмж өгөх юм байна. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх үүднээс гэр хорооллын 167 мянга гаруй өрхөд угаар мэдрэгч тараагаад байгаа юм.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ