Нийгэм

2020 оны 8 сарын 28-нд хийгдсэн нийт шинжилгээнд коронавирус илрээгүй. Мнай улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 301, үүнээс эдгэрсэн 291, ХӨСҮТ-д эмчлүүлж буй 10 байна.

2020 оны 8-р сарын 28-ны өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын гурван лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 731 хүнд шинжилгээ хийжээ. Бүх шинжилгээний хариу сөрөг буюу коронавирус илрээгүй байна. Үүнд 8-р сарын 9-д Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 261 хүний давтан шинжилгээ, наймдугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатар онгоцоор ирсэн 264 хүний давтан шинжилгээ зэрэг нийт 700 гаруй сорьц оржээ.

Өнөөдрийн  байдлаар сувиллын ажиглалтад 25 хүн, гэрийн ажиглалтад 40, ажиглалт тандалтын хугацаа дууссан 226 хүн байна. ХӨСҮТ-ийн клиникт 10 хүн коронавируст халдвараар эмчлэгдэж байгаагаас,  нэг хүнийн биеийн байдал хүндэвтэр,  нэг хүний биеийн байдал хүнд байгаа гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.