ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.10.20/ Наран ургах, шингэх 07:18-17:56

Зурхай

2022.10.20, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 25. НАМРЫН ДУНД САРЫН ШАРАГЧИН ТАХИА САР. ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН МОРЬ ӨДӨР

Аргын тооллын: 2022.10.20, Пүрэв гараг

Наран ургах шингэх: 07.18-17.56

Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.