Нийгэм

Манай улсад батлагдсан тохиолдол 306. Үүнээс 296 хүнийг эмчилж эдгээгээд байна. ХӨСҮТ-д 10 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна. 

ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн вирус судлалын хоёр лаборатори 354 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээг хийхэд бүгдэд нь халдвар илрээгүй. Үүнд наймдугаар сарын 15-нд Сөүлийн онгоцоор ирсэн 267 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ, сувилалд тусгаарлагдсан найман хүний давтан шинжилгээ, тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 37 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан дөрвөн хүн, Увс аймагт тусгаарлагдсан таван хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн 32 жолоочийн шинжилгээ багтаж байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 10 хүн КОВИД-19 халдварын оноштой хэвтэн эмчлүүлж байна. Нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Манай улсад өнөөдрийн байдлаар 3690 хүн тусгаарлах байранд хянагдаж байна. Өчигдрийн байдлаар 320 хүн тусгаарлалтад шинээр орсон бол долоон хүн тусгаарлалтаас гарч өрхийн ажиглалтад шилжлээ. Цэргийн төв эмнэлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай 72 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм. Эдгээрээс хоёр хүний биеийн байдал хүндэвтэр эрчим эмчилгээний тасагт байна. 119 тусгай дугаарын утсанд 33 хүн холбогдож зөвлөмж, зөвлөгөө авчээ. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ