Нийгэм

Гадаадад гацсан иргэдээ хуваарийн дагуу авахаар тусгай нислэг хөөрч эхэлсэн. Ирсэн даруй бүх хүмүүсээс шинжилгээ авч, биеийн байдлыг нь хянах юм. Тэгвэл Америкийн Нэгдсэн Улсаас шууд нислэгээр ирсэн Монголын дөрвөн иргэнд коронавируст халдвар илэрлээ. Бүгд ахимаг насны эмэгтэйчүүд байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Сиатл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 250, тандалтын зорилгоор 5, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 33 ачаа тээврийн жолооч зэрэг нийт 537 хүнийг өчигдөр шинжилгээнд хамруулжээ. 533 хүний хариу сөрөг гарсан бол дөрвөн тохиолдлоос халдвар илэрсэн байна. Одоо ХӨСҮТ-д 10 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Д.НАРАНГЭРЭЛ: ТУСГААРЛАГДАЖ БАЙГАА ИРГЭД ЭХ ОРНЫХОО НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ХАРГАЛЗАН ҮЗЭЖ, ШААРДЛАГА ТАВИХ ЁСТОЙ

Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн зарим иргэд тусгаарлах байртай холбоотой гомдол санал гаргасан. Цагдаагийн байгууллагаас энэ асуудалд өчигдөр тайлбар, мэдээлэл хийсэн. Харин Эрүүл мэндийн яамнаас тусгаарлалтад байгаа иргэд нэн тэргүүнд улс эх орныхоо нөхцөл байдалд дасан зохицох хэрэгтэй гэсэн юм.

Эрүүл мэндийн байгууллагаас өдөр бүр урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ард иргэдэд хүргүүлж байгаа. Гэвч иргэд амны хаалт зүүх нь багассанаас гадна олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ нь эрсдлийг нэмэгдүүлэхээс гадна эрүүл мэндийн байгууллагуудад хүндрэл учруулж байна гэсэн юм.  

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ