Нийгэм

КОВИД-19 халдварын үед хүн ардын эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг зэрэгцүүлэн хэрхэн тэнцвэртэй авч явах талаар дэлхийн БОАЖ-ын сайд нарын цахим хурал боллоо.

Цагийн зөрүүгээр хурал одоо болж байгаа юм. Улс орон бүр нүүрстөрөгчийн ялгарал багатай технологи ашиглах, хүлэмжийн хийг бууруулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлыг анхаарлын төвдөө байлгахыг хурлаар уриаллаа. Түүхий нүүрсний хэрэглээг аль болох бууруулахын чухлыг хуралд оролцогчид тэмдэглэв. Хурлыг санаачлагч Япон улсын Байгаль орчны сайд Шинжиро Койзуми тус улс уур амьсгалын өөрчлөлттэй эрчим хүчний шинэ эх үүсвэр буюу Hydrogen ( устөрөгч) технологи нэвтрүүлэн тэмцэх гэж буйгаа зарлалаа.

"Хүн байхгүй байсан ч байгаль байна. Харин байгаль байхгүй бол хүн байхгүй. Үүнийг хүн төрөлхтөн мартаж болохгүй"

гэдгийг Даян дэлхийн байгаль орчны сангийн тэргүүн К.Родригес мэдэгдлээ.