Нийгэм

Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа. Олон мянган ажилтан албан хаагчидтай хувь нийлүүлсэн нийгэмлэг үйлдвэрчний эвлэлтэйгээ ном журмын дагуу хамтран ажиллахгүй байгааг сануулсан байна. Дуртай үедээ гэрээгээ хийж, эсвэл цуцалж байгаа нь төмөр замчдын эрх ашгийг зөрчсөн үйлдэл гэдгийг онцолжээ.

Тэд хөдөлмөрийн дарамт шахалт, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүсэлтэйгээ онцлоод тулгамдаж байгаа асуудлуудаа ярилаа. Захиргааны алдаатай шийдвэрүүдийг цуцлуулах, ажилтнуудын хөдөлмөрлөх, эрүүл аюулгүй орчинд дарамт шахалтгүй ажиллах нөхцөл бүрдүүлэхийн төлөө тэмцэж байгаагаа илэрхийллээ. Төмөр замчид үндсэн гурван тулгамдсан асуудлуудаа нэрлэсэн юм.

Нэгдүгээрт: Улаанбаатар Төмөр зам ХНН Ковид-19 цар тахлын хэцүү цаг үед Үйлдвэрчний эввэлтэйгээ зөвшилцөлгүйгээр дур мэдэж 2018-2019 оны хамтын гэрээг дангаараа зогсоосон. Энэ нь хэд хэдэн сөрөг үр дагавар авчирч байгааг учирлалаа.

Мөн ялгаварлан гадуурхалт, дарамт шахалт, албан тушаалын гэмт хэрэг ямар ч цаг үед байдаг. Энэ байдлыг халах цаг болсон хэмээн тэд ярьж байна.

Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатайгаа хөдөлмөрийн харилцааны болоод ХАБЭА-ын хууль тогтоомжийн хүрээнд хамтарч ажиллах асуудал гацаанд орж, зөрчлүүд нэмэгдсэн гэлээ.