Нийгэм

Өнгөрсөн сарын 20-ны өдөр Хонконг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 113 иргэнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Мөн 27, 28-ны өдрүүдэд Замын-Үүд боомтоор татан авсан 95 иргэн, Алтанбулаг боомтоор хил нэвтрүүлсэн 45 иргэн, мөн тооны тээврийн жолооч гээд нийт 350 хүнээс шинжилгээ авахад вирус илэрсэнгүй.

Одоогийн байдлаар манай улсад коронавирусны батлагдсан тохиолдол 310 болсноос 95 хувь буюу 296 хүн эдгэрээд байна. Харин ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа иргэдээс зургаан хүний биеийн байдал хүндэвтэр байгаа гэлээ.

Өнөөдрийн байдлаар коронавирусны эсрэг батлагдсан вакцин байхгүй. Гэвч сүүлийн үед Хятад Улсаас вакцин оруулж ирж иргэдэд тарих гэж байна гэх ор үндэслэлгүй мэдээлэл цахим орчинд цацагдах болсон. Энэ мэдээлэл худал гэдгийг ХӨСҮТ-ийн захирал онцлон мэдэгдлээ.
Харин хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотой Засгийн газар томуугийн вакциныг хангалттай хэмжээнд захиалсан гэдгийг онцлон хэлж байна. Мөн Америкийн Нэгдсэн Улсын Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 89 сая хүн тун вакциныг дэмжлэгээр өгөхөөр болжээ. Тус вакцин энэ сарын сүүлээр манай улсад орж ирэх төлөвтэй байгаа гэлээ.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ