ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.12.20/ Наран ургах, шингэх 08:38-17:01

Зурхай

2022.12.20, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 27. ӨВЛИЙН ТЭРГҮҮН ЦАГААГЧИН ГАХАЙ САР. ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР

Аргын тооллын: 2022.12.20, Мягмар гараг

Наран ургах шингэх: 08.38-17.01

Үс засуулбал: Өлзийтэй сайн

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн., эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.