Нийгэм

Энэ сарын 21-ний өдрөөс хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх шийдвэр гарсан. Ингэснээр гэртээ үлдээд байсан 80 орчим мянган хоёр настан цэцэрлэгт явахаар болж байгаа юм.

Цар тахлаас сэргийлэх үүднээс хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулахгүй гэх шийдвэртэй холбоотой бүртгэл явагдаагүй байсан. Тэгвэл энэ Баасан гарагийн 09:00 цагаас эхлэн цахим бүртгэлийг эхлүүлэхээр бэлтгэл байдлыг хангажээ. Цахим бүртгэлийг Баасан, Бямба, Ням гарагт бүтэн явуулж даваа гарагийн 14:00 цагт хаана.

ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭД ХОРООНДОО ХАНДАНА

Эцэг эхчүүд хүүхдээ бүртгүүлэхдээ https://tsetserleg.ulaanbaatar.mn/гэх цахим хаягаар нэвтэрч хүүхдийнхээ регистрийн дугаараар бүртгүүлэх юм.

ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ БОЛ ХАРЪЯА ЦЭЦЭРЛЭГТ БИЕЭР БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ