Нийгэм

Коронавируст халдварын нэг тохиолдол бүртгэгдлээ. Энэ хүн Оросын Холбооны Улсын иргэн. Ачаа тээврийн жолооч хийдэг тэрээр Алтанбулагийн боомтоор Монгол Улсад нэвтэрсэн байна. Гадны иргэн халдвартай гэдэг нь манай улсад бүртгэгдсэн тул олон улсын дүрмийн дагуу тусгаарлан эмчлэх ёстой. Энэ үүргээ хүлээж өвчтөний эмчилгээг шуурхай эхлүүлсэн байна. 

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид сүүлийн гурав хоногт 1749 хүнд хийсэн байна. Үүнд Станбул-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор энэ сарын 19-нд ирсэн 246 хүн Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор наймдугаар сарын 30-нд ирсэн 260 хүн, Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор есдүгээр сарын 4-нд ирсэн 266 хүний давтан шинжилгээ, Хонконг-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор есдүгээр сарын 17-нд ирсэн 255 хүн, наймдугаар сарын 29-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 81 хүний давтан шинжилгээний хариу тус тус сөрөг гарч коронавируст халдвар илрээгүй байна. Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн нэг жолоочийн шинжилгээнд халдвар илэрчээ.

Коронавируст халдварыг илрүүлэх шинжилгээнд 59 хүн сайн дураараа хамрагдсан байна. Мөн санамсаргүй түүврийн аргаар 14 хүнд шинжилгээ хийжээ. Хүн хоорондын зай барих дадал олон нийтийн газарт байхгүйг мэргэжилтнүүд хэлж байна. Зөвхөн банк, төрийн байгууллагаар үйлчлүүлэхдээ зай барьж байгаа нь халдвар тархах эрсдэлтэй гэдгийг санууллаа. Дэлхий нийтээр тархаад буй цар тахал нь дуслаар дамждаг. Дусал нь 1-1.5 метрт үсэрдэг тул хүн хоорондын зай барих шаардлагатайг судлаачид хэлж байна. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ