Нийгэм

Монголын кино урлагийн өнөөгийн байдал цаашдын хандлага болон орчин үеийн формат, түгээлтийн тухай сэдвийг хөндөн хэлэлцэхээр кино урлагийнхан чуулга уулзалт зохион байгуулахаар болжээ.

Энэ чуулга уулзалтыг Монголын үндэсний кино хороо 10 сарын 1-ний өдөр зохион байгуулна гэлээ. Уулзалтад үе үеийн төлөөллийг урьсан байна. Ингэснээр сүүлийн үед байгуулагдаж байгаа олон продакшн нэгдэж ажиллах боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа МҮКХ-ноос илэрхийллээ.

Чуулга уулзалтаар коронавирусээс шалтгаалан өөрчлөгдсөн кино урлагийн зах зээл, цаашдын чиг хандлагын талаар түлхүү хэлэлцэх юм.