ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.03.10/ Наран ургах, шингэх 07:16-18:49

Зурхай

2023.03.10, БААСАН ГАРАГ | ХАВРЫН ТЭРГҮҮН ХӨХ БАР САР | БИЛГИЙН ТООЛЛЫН 18

НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2023.3.10, Баасан гараг

Наран ургах шингэх: 07.16-18.49

Үс засуулбал: Эд малын гарлагатай

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.