Нийгэм

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн байх тул авто замд халтиргаа гулгаатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 10 дугаар сарын 03-ны 20 цагаас 10 дугаар сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи:  Нутгийн зүүн хагаст  баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Халх голын сав газраар 1-6 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 10-15 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 градус, бусад хэсгээр 7-9 градус  хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

2020 оны 10 дугаар сарын 05-наас 10 дугаар сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

6-нд  баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 6-нд Алтайн салбар уулсаар, 7-нд зарим газраар, 8-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 7-нд ихэнх нутгаар, 8-нд нутгийн өмнөд хэсгээр өдөртөө дулаарна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС