Нийгэм

Манай улс шиг цөөн хүн амтай оронд 100 гаруй их дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаа нь өндөр тоо гэдгийг Сангийн сайд хэлж байна. Тиймээс засгийн газар боловсролын салбарт олон шинэчлэл хийхээр төлөвлөжээ. Үүний нэг нь их дээд сургуулиудыг боловсролын чанар, үйл ажиллагаагаар нь эрэмбэлэх юм байна. 

Төрийн өмчийн болон хувийн хэвшлээр нь ангилахгүйгээр эрэмбэ тогтоож ТОП 10 сургуулийн оюутнуудад боловсролын зээл олгоно гэлээ. Үүнд, шаардлагатай хөрөнгийг ирэх оны Улсын төсөвт суулгажээ.