Нийгэм

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг байгууллагууд үүргээ биелүүлэхэд мөнгөгүйн бэрхшээл байнга тулгардаг хэмээн ярьдаг. Гэтэл улсаас төсөвлсөн хөрөнгийг хүчирхийллийн эсрэг ажилд биш өөр зүйлд зарцуулсан тохиолдол олон байгааг Улсын их хурлын гишүүд хэлж байна. Одоо шалтаг тоочих биш хийж байгаа ажлаа нэгтгэж чадвал хүүхэд, эмэгтэйчүүдээ хамгаалах бүрэн боломж байгааг "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд талуудын үүрэг оролцоо" сэдэвт хэлэлцүүлгийн үеэр хөндөгдлөө.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажил нь зөвхөн төрийн байгууллагын үүрэг биш. Талуудын ялангуяа иргэдийн оролцоо үүнд чухал юм. Тиймээс оролцоог нэмэгдүүлж, хэрхэн хамтран ажиллах чиглэлээр хэлэлцүүлэг зохиогдож байна. "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд талуудын хамтын ажилллагааг бэхжүүлэх нь" хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон бусад холбогдох байгууллагуудын төлөөллүүд оролцож байна.