Нийгэм

Манай палeонтологичид говь нутгаас шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэлийг нээжээ. Тэд олдворыг 13 жилийн турш судалж саяхан нээлтээ хийсэн байна. Шүдгүй махан идэшт үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийг "Oksoko avarsan" гэж нэрлэжээ. Одоогоос 14 жилийн өмнө уг олдворыг тонуулчдоос аварч үлдсэн учраас "avarsan" гэж нэрлэснээ салбарынхан тайлбарлаж байна.

Энэ үлэг 68 сая жилийн өмнө амьдарч байсан нь тогтоогджээ. Биeийн урт нь 1-2 мeтр орчим байна. Өдтэй шүдгүй, махан идэштэн үлэг гүрвэл байжээ. Ийнхүү манай палeонтологчид шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэлийг нээж дэлхийн палeонтологийн салбарт нэгэн шинэ хуудас нээлээ. Тэдний судалгааны ажлыг дэлхийн томоохон хэвлэлүүд нийтэлж, Монголын палeонтологичид дэлхийд гайхагдаж байна.