Нийгэм

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийг нь тагнаж чагнасан гэх асуудлын талаар дахин байр сууриа илэрхийллээ. Тагнуулын ерөнхий газрын дарга асан Д.Гэрэл Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотойгоор ийм ажил явуулж байгаа гэдгийг тэрээр дахин хэллээ. Өнөөдийг хүртэл тагнаж чагнах, хэвлэлээр гүтгэх ажил хийгдэж байгаа учраас Д.Гэрэлтэй холбоотой гурван баримтыг ээлж дараалан олон нийтэд дэлгэнэ гэдгээ Л.Оюун-Эрдэнэ сайд мэдэгдлээ.

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар худалдан авсан хэргээс үүдэлтэй ЗГХЭГ-ын даргыг тагнаж чагнасан асуудал гарсан. Гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийн хүрээнд хийгдэх ёстой ажлыг ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл хууль бусаар хийсэн асуудал шалгагдаж байгаа. Тэгвэл сүүлийн үед зарим хэвлэлээр Д.Гэрэлийн захиалгатай гүтгэлэг явагдаж, УИХ-ын гишүүдээр гомдлоо татах асуудлыг яриулж байгаа гэж ЗГХЭГ-ын дарга хэллээ.

Л. ОЮУН-ЭРДЭНЭ: ТЕГ-ЫН ДАРГА АСАН Д.ГЭРЭЛ ХЭВЛЭЛЭЭС САВРАА ТАТ, ҮГҮЙ БОЛ ЗАРИМ БАРИМТЫГ ДЭЛГЭНЭ

ЗГХЭГ-ын даргын гаргасан гомдлыг татуулахаар олон талаар оролдож байгаа ч гомдлоо татахгүй хэмээн тэрээр онцоллоо. Учир нь аливаа улсад гүйцэтгэх ажиллагаа явуулж, тагнах чагнах асуудал байдаг ч прокурорын хяналтад холбогдох хуулийн хүрээнд хийгдэх ёстой. Төрийн гурван өндөрлөг хүртэл чөлөөтэй утсаар ярьж чадахгүй болтлоо тагнаж чагнах асуудал хавтгайрсныг тэрээр хэлж байсан. Тиймээс ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлд гаргасан гомдлоо татахгүй тул гишүүдээр яриулж хэвлэлээр гүтгэхээ боль гэлээ. Үгүй бол хууль бус олон зүйлийнх нь баримт байгааг дэлгэнэ гэдгийг ийнхүү мэдэгдлээ. Харин үйлдвэрийн 49 хувийг худалдан авахдаа 100 хувь төрийн мөнгө ашигласан байх магадлалтайг хэлж байна.

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 49 ХУВИЙГ ХУУЛЬ БУСААР ХУДАЛДАН АВАХДАА 100 ХУВЬ ТӨРИЙН МӨНГӨ АШИГЛАСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар худалдан авч хувийн компни эзэмшилдээ аваад зогсохгүй Сингапур улс руу шилжүүлэх гэж байсан. Үүнийг таслан зогсоож хэрэгт холбогдох зарим хүмүүс шүүхээс ял сонсоод байгаа юм. Харин одоо үйлдвэрийн 49 хувийг 400 гаруй сая доллараар худалдан авахдаа Сангийн яам, Монгол банк, Хөгжлийн банкуудаас мөнгө гаргасан асуудлыг хуулийн байгууллага шалгаж засгийн газар шинээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ