Нийгэм

Өнөөдөр нэмж халдвар илрээгүй байна. Харин нэг хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. ОХУ-ын иргэн 50 настай жолооч, эрэгтэй эдгэрч дараагийн сувилал руу шилжиж байна.

Ингэснээр Монгол Улсад  бүртгэгдсэн халдварын  нийт тохиолдол 324, эдгэрсэн 312, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 12 хүн байна.

Эмчлүүлж байгаа долоон хүний биеийн байдал хөнгөн, таван хүний биеийн байдал хүндэвтэр байна.  Гэрийн ажиглалтад арван хүн байгаа бол ажиглалтаас гарсан 297 хүн байна. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ