Нийгэм

2019 оны байдлаар Монгол Улсын гаалиар 69 мянган тээврийн хэрэгсэл орж ирсэн байна. Үүнээс 80 гаруй хувь нь хуучин болон хэт хуучин автомашин байжээ. Гэтэл эдгээр автомашиныг худалдан борлуулах асуудал их байгааг хэлж байна.

Тиймээс И-баримт болон Гэрэгэ киоскоор дамжуулан тухайн автомашиныг гаалиар орж ирэхдээ ямар ангиллаар орж ирсэн, шинэ хуучин машины аль нь болох, хэдэн км явсан зэрэгт иргэд өөрсдөө хяналт тавих боломжтой боллоо. Ингэснээр сэлбэг нэрээр орж ирсэн тээврийн хэрэгслийг угсрах, осолд орсон машиныг засварлан борлуулах зэрэг эрсдлээс сэргийлэх чухал ач холбогдолтойг ШӨХТГ-аас мэдээллээ.