ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.07.25/ Наран ургах, шингэх 05:25-20:31

Зурхай

2023.07.25, МЯГМАР ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 7 |  ЗУНЫ АДАГ ШАРАГЧИН ХОНЬ САР | НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ БИЧ ӨДӨР

Аргын тооллын: 2023.07.25, Мягмар гараг

Наран ургах шингэх: 05.25-20.31

Шинийн долоонд ус хийгээд үхэгсдийн үйлд сайн.

Боол шүтүүлэх, бэрийн үйлийг тэвч.

Үс засуулбал: ХЭЛ АМ,ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ ИРНЭ

Одны тохиол

Хүчин төгсөх: бурхан тахих, хутаг буй болгох,  өлзий буяны үйл үйлдэх, номын үйлийг эхлэл гүйцээх,  сүм дуган нээх,  амирлангуй,  дэлгэрэнгүй эрхшээх үйл,  хэрэг зарга хийхэд сайн.

Өтлөхүй өдөр – эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Төрсөн хүн өчүүхэн сэтгэлт, их идэмхий, омог их, хилэнцэт явдалт, ширүүн үгт, авир муут болох. Өвдвөл 3, 7 хоногт эс үхвээс амархан амирлах. Мөрд гарвал хэрэг үл бүтнэ. Хулгайч умар зүгээс ирсэн, өндөр биет сөөнгө дуут, үс нь цагаан, доод уруул нь унжсан болой. 25 хоног дотор алдсаныг олох. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах. Хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох. Бие татвал бурхныг  дурьдахуй.