Нийгэм

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл амралтын энэ өдөр Чингэлтэй уулаар явлаа. 

Тэрээр сошиал медиад "Ууланд ууттай яваад өөрийн хогоо өөрөө хариуцдаг болцгооё! гэж уриалж байна.

"Уулын орой дээр хогийн сав тавихгүй нь байх нь зөв юм байна. Сав нь дүүрээд эргэн тойронд нь хог. Цас, бороо шороотой үед машин дээшээ гарахгүй.  Энэ хог, уут сав унаган сайхан байгалийг мөн их дарах юм аа."

Энэ үеэр мөн бусдын хаясан хогийг түүж, хамт олноороо байгальд дасгал хөдөлгөөн хийж байгаатай таарчээ. Тэд бол СБДүүргийн 186-р цэцэрлэгийн хамт олон гэнэ. 

"Эх оронч, эрүүл саруул амьдралын хэв маягийг эрхэм болгосон сайхан залуучуудтай таарав. Бусдын хаясан хогийг түүж, хамт олноороо байгалийн сайханд дасгал хөдөлгөөн хийж байна. Тэд бол СБДүүргийн 186-р цэцэрлэгийн хамт олон. Ийм байгууллага олон болтугай."