Нийгэм

Сүүлийн гурав хоногт хийгдсэн нийт 1189 хүний сорьцод коронавируст халдварын 11 тохиолдол батлагдсан. Эдгээрийн гурав нь ОХУ-ын, найм нь Монгол Улсын иргэдэд илэрснээс 8 нь Алтанбулагийн боомтоор орж иржээ.

Аравдугаар сарын 23-25-ны өдрүүдэд ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийт 1189 хүнд шинжилгээ хийхэд 1178 хүнээс вирус илрээгүй. Харин 11 хүн коронавируст халдвар илэрчээ.  Эдгээр нь 14-50 настай иргэд байна. Коронавирусний халдвар авсан хүмүүсийн 3 нь ОХУ-ын иргэн 8 нь Монгол улсын иргэн байна. 

ГУРАВ ХОНОГИЙН ДОТОР 11 ХҮНЭЭС КОРОНАВИРУСТ ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ

Ийнүү Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 339 боллоо. Үүнээс 312 буюу 92 хувь нь эдгэрээд байна. Нийт 307 хүний ажиглалт, тандалтын хугацаа дуусчээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 27 хүн эмчлүүлж байгаа юм. Тэдний 20 нь хөнгөн, долоон хүний биеийн байдал хүндэвтэр байгааг мэдээллээ. Одоо ХӨСҮТ-д 58 хүн ажиглалт тандалтад байна.

ГУРАВ ХОНОГТ КОРОНАВИРУСТ ХАЛДВАР АВСАН ИРГЭД 14-50 НАСНЫ ХҮМҮҮС БАЙНА

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ