Нийгэм

Орон нутгийн сонгууль хагас сарын өмнө дууссан ч БГД өнөөдрийг хүртэл иргэдийн хурлын анхдугаар хуралдаанаа хийгээгүй байна. Төрийн үйлчилгээ тус дүүрэгт удааширч, дүүрэг эзэнгүйдснийг иргэд шүүмжилж байна. Анхдугаар хуралдаанаа зарлаэ хуралдуулахыг дүүргийн иргэдийн хурал дахь МАН-ын бүлгээс шаардсан ч ДИТХ-ын дарга, болон бусад албаныхан ажилдаа ирэхгүй, хөдөө ажлаар явж байгаа гэх тайлбар өгчээ. Өнөөдөр дүүргийн иргэд удирдлагууддаа шаардлага тавихаар жагслаа.