ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.10.27/ Наран ургах, шингэх 07:36-17:35

Зурхай

2023.10.27, БААСАН ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 14 | НАМРЫН СҮҮЛ ХАР НОХОЙ САР | ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ШАР МОРЬ ӨДӨР

Аргын тооллын: 2023.10.27, БААСАН ГАРАГ

Наран ургах шингэх: 07.36-17.35

Шинийн арван дөрвөнд тойн болох, мал худалдан авах, балгадын үйл, замд гарах эрхшээх үйлд сайн.

Номлох, сонсох, үр тавих боолыг шүтүүлэхийг тэвч.

Үс засуулбал төгс жаргалан болно.

Одны тохиол

Идэр: сайн үйлийг үүсгэх ном бясалгах, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, найр хурим хийх, газар хагалж тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.

Шүтээн барилдлага  

Мунхрахуй өдөр - сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Төрсөн хүн сайн хувьт, хурцалт, ширүүн сэтгэлт, зөөлөн үгт болох. Өвдвөл маш их зовох, 15 хоногт эс үхвээс 20 хоногтоо эдгэнэ. Мөр гаргавал хамаг хэрэг бүтэх.

Хулгайч өмнө зүгээс ирсэн муу ёст мөн, алдуул гэрийн дорно зүгт ойр буй. 9 хоногт олох. Нүд татваас эцэг эхэд аюул болох. Баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох. Нохой уливал гэнэт зочид ирэх. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох. Тагнай загатнавал их хүн ирэх. Бие татвал хэрүүл тэмцэл болох. Хөл татвал сайн болой.