Нийгэм

Өчигдөр нийт 3625 хүнд шинжилгээ хийхэд 37 тохиолдлоос халдвар илэрсэн гэдгийг Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагт мэдээлсэн. Дархан-Уул аймагт 5 тохиолдол, Сэлэнгэ аймагт 10,  Дорноговь аймагт 5, Улаанбаатар хотод 15 тохиолдол шинээр бүртгэгджээ. Үүнээс гадна зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол бүртгэгдсэн. 

 

11 цагт мэдээлэл хийснээс хойш коронавируст халдварын хоёр шинэ тохиолдол бүртгэгдсэн.  Дээрх хоёр тохиолдол нь Сэлэнгэ аймагт батлагдсан байна. Ингэснээр нийт батлагдсан тохиолдлын тоо 557 болсон юм. 

ХӨСҮТ-д халдвар авсан 213 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нэг хүний биеийн байдал хүнд, 32 хүн хүндэвтэр байгаа бол бусад иргэдийн байдал хөнгөн байгаа гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ