Нийгэм

115 жилийн өмнөх энэ өдөр буюу 1905 оны 11 сарын 21-ний өдөр 20-р зууны Монголын нэрт эрдэмтэн, их номч, Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, 20-р зууны манлай монголч эрдэмтэн Б.Ринчен гуай мэндэлжээ.

Их эрдэмтний тухай хичнээн ихийг бичээд ч барахгүй учраас энэ удаа зөвхөн хэдхэн шад шүлгийг толилуулъя.

"Ёроолгүй тэнэгүүдийн дунд амьдрахад нас яасан урт юм бэ
Оройгүй эрдмийг сурахад нас яасан богино юм бэ
Аяа, мундашгүй эрдэм сурахад нас даанч богино
Аяа, мунхагуудын дунд амьдрахад нас даанч урт
Түшмэд намайг яаж үздэг хамаагүй
Түмэн намайг яаж үздэг хамаатай
Эрлэг мунхаг яаж үздэг хамаагүй
Эрдэмтэн мэргэд яаж үздэг хамаатай“
– Бямбын Ринчен

Жич: Үзэгч таны харж байгаа их эрдэмтнтий хөрөг зургийг нэгэн уран бүтээлч жирийн нэгэн харандаагаар хэдхэн минутын дотор буулгажээ.