Нийгэм

Биологийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Оюунбилэг цар тахлын талаарх мэдээлэл өглөө. Тэрээр "Анх цар тахал гарч эхлэхэд сүргийн дархлаа тогтоох гэж үзсэн улсууд байсан.

Тухайлбал, Швед Улс анх зөнд нь орхиод хүндэрсэн, архаг өвчтэй хүмүүсийг эмчлэх аргыг гол болгон, халдварын дагуу дархлаа үүсгэх арга хэрэглэсэн юм. Гэвч энэ арга нь явцгүй байсан тул хөл хорио тогтоож эхэлсэн. COVID-19-ийн тархалтын онцлогийг харвал:

Хүнд- 5% нь
Хүндэвтэр- 15%
Хөнгөн- 80% \үүний 22-25% нь огт шинж тэмдэггүй-ийг эзэлж байна.

Үүнээс харвал сүргийн дархлаа тогтоох нь үр дүн багатай, харгис арга болж байгаа юм. Бид энэ аргыг хэрэглэхгүй" гэлээ.

Мөн шинжлэх ухааны ойлголтоор бол аливаа халдварын 70-75%-д нь дархлаа байхад цар тахал зогсоно гэж үздэг. Гэхдээ бид одоо хүй нэгдлийн үеийн хүн сүрэг биш. Тиймээс хүн амын дархлааг өстөл хүлээх хэрэггүй. Вакцинаа хэрэглэнэ. Энэ нь ч үр дүнд хүргэнэ” гэдгийг онцоллоо.