Нийгэм

Улсын хэмжээнд голомтлон гарсан коронавируст халдварын тоо нийтдээ 142 боллоо. Эдгээр тохиолдлууд нь өмнө нь бүртгэгдсэн халдвартай иргэдийн ойрын хавтал гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Тиймээс өөр голомт байхгүй. Халдвартай нь тогтоогдсон иргэдийн ойрын хавьтлын хүмүүсийг тусгаарласан байсан. Эдгээр иргэдийн давтан шинжилгээнээс халдвар илэрсэн гэлээ. Цар тахлын нууц үе 14 хоног байдаг. Хамгийн сүүлд илэрсэн халдварын тохиолдлоос хойш 14 хоногийн хугацаанд шинэ тохиолдол бүртгэгдэхгүй бол цар тахлын тархалтыг хумьж чадсан гэж үзнэ. Халдвар илэрвэл дахин 14 хоногоор сунгагдана гэдгийг ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа эхэллээ. Мөн халдвартай нь тогтоогдсон иргэдийн гэрийн хаяг зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг нийтэд ил болгохгүй. Учир нь цар тахал бол түр зуурынх хүний эрх бол үүрдийнх гэлээ.