Спорт

Дэлхийн алхалтын өдрийг жил бүрийн 10 сард тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл манай улс 2017 оноос тэмдэглэсээр ирсэн юм.  Энэ жил Эрүүл мэндийн төлөө "Алхангаа ярилцъя" уриан дор иргэд 1,2 км замыг алхаж өнгөрүүллээ. Уг арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх , Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох албаныхан оролцлоо.  

Жил бүрийн 10-р сарыг дэлхий нийтээр Алхалтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. 2017 оноос хойш бид энэхүү өдрийг тэмдэглэж, идэвхитэй хөдөлгөөн хийхийг олон нийтэд уриалж ирсэн. Энэ дагуу өнөөдөр Эрүүл мэндийнхээ төлөө - Алхангаа ярилцъя уриан дор тодорхой арга хэмжээнүүдийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа. Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл болон бусад албаны хүмүүс тус арга хэмжээнд оролцсон юм.