Спорт

Ирэх 2020 онд Японы нийслэл Токио хотноо болох Зуны Олимпийн наадмын үеэр эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээний хуваарьт өөрчлөлт орж болзошгүй талаар зохион байгуулагчид нь мэдээлж байна. Учир нь эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээнийг явуулах газрыг өөрчилж, Японы хойд хэсгийн Саппоро хотод зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Энэ талаар пүрэв гарагт “Токио-2020” Олимпийн наадмын зохион байгуулах хорооны дарга Ёширо Мори мэдэгдсэн байна. Түүний ярьснаар эрэгтэй марафон гүйлтийн тэмцээнийг анх төлөвлөж байсан өдөр болох 8-р сарын 9-ний өдөр явуулах боломжгүй болсон. Учир нь энэ өдөр Олимпийн наадмын хаалтын ёслолын ажиллагаа болох юм. Тиймээс бид эрэгтэй марафон гүйлтийн тэмцээний хуваарь болон явагдах газрыг өөрчлөхөөс аргагүйд хүрсэн гэжээ. Түүнчлэн ОУОХ болон Токио хотын захиргаа марафон гүйлт болон спорт алхааны тэмцээнийг Японы нийслэлд цаг агаар хэт халуун байхтай холбогдуулан өөр газарт шилжүүлэх талаар хэлэлцэж байна. Учир нь 8-р сарын эхээр Токио хотод агаарын температур 30 градусаас дээш байдаг юм. Тиймээс магадгүй дээрх спортын төрлүүдийг Японы хойд хэсгийн Саппоро хотод шилжүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна. “Токио-2020” зуны Олимпийн наадам ирэх жилийн 7-р сарын 24-нөөс 8-р сарын 9-ний хооронд зохион байгуулагдах юм.