Credit: RFC Mongolia

Спорт

Ширэнгэн ойн сорилт буюу RFC хэмээх олон улсын хэт бартаат замын уралдаан бий. Автоспорт, тэр дундаа бартааг даван туулах техник бүтээгчдийн хувьд хамгийн их сонирхдог төрөл юм. Нэр хүндтэй энэ тэмцээнд монгол тамирчид оролцох гэж байна. Ширэнгэн ойн сорилтыг зорих бартаат замын авто мангасаа ч бүтээжээ.

Улс орон бүрээс зөвхөн шилдгүүд ирж оролцох RFС - GRAND FINAL тэмцээн Малайз улсад энэ сарын 27-ноос 12-р сарын 13-ны хооронд зохион байгуулагдана. Автомашин, Жолооч хоёроос ихээхэн ур чадвар, хурд хүчийг шаардах олон улсын тэмцээн Малайз улсын хамгийн бартаа ихтэй ширэнгэн ойд болох юм. Өмнө нь бид автомашин түрээсэлж оролцож байсан бол энэ удаад Монгол инженерүүдийн ур ухаанаар бүтсэн автомашинаар оролцох болсноор ихээхэн онцлогтой.

Номтойбаяр, Гэрэлт-Од, Эрдэнэжаргал, Батмөнх, Бат-Ундрал, Сабиржан, Цэнгэлхүү, Хүрэлчулуун гэсэн 8 хүний бүрэлдэхүүнтэй 4 багийн тамирчид бартааг сөрөн олон улсын тамирчид өрсөлдөнө.