Япон Улс дэлхийн 2-р дайн өндөрлөсний ойг тэмдэглэлээ

Үйл явдал

Япон улс Дэлхийн 2-р дайн өндөрлөсний 76 жилийн ойг тэмдэглэлээ. 1945 оны 8-р сарын 15-нд Японы эзэн хаан Сёва улсынхаа ард иргэдэд хандан радиогоор мэдэгдэл хийж, Империализмын Япон улс Дэлхийн 2-р дайнд ялагдал хүлээж, үг дуугүй бууж өгч байгаа талаар мэдэгдсэн юм. 

Япон улсад Дэлхийн 2-р дайн өндөрлөсөн түүхэн үйл явдлын ойг ням гарагт нэхэн дурсч, хүн төрөлхтөний түүхэн дэх балмад, цус асгаруулсан дайнд амь үрэгдэгсдийнхээ дурсгалыг хүндэтгэжээ. Цар тахлын халдвар, дэгдэлтийн улмаас ёслолд оролцох хүний тоог 200-гаар хязгаарлажээ. Японд Дэлхийн 2-р дайн өндөрлөсөн өдрийг үд дунд ёслон, дайны талбарт амиа алдсан 3,1 сая хүний дурсгалыг хүндэтгэн дуугаа хураажээ.

Дайн төгссөний 76 жилийн ойн арга хэмжээнд Японы эзэн хаан Нарухито, хатан Масако нар биечлэн оролцсон байна. Японы ерөнхий сайд Ёшихиде Суга мөн ёслолын арга хэмжээнд оролцож, улс гүрнүүд түүхэн хар үйл явдлаа нэхэн дурсч, дахин ийм балмад дайн тулаан өдөөхгүйн тулд эв найрамдалтай байх ёстойг тэмдэглэн хэлжээ.