Авторское право REUTERS

Спорт

ОХУ-ын эрх баригчид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан шийдвэртэй санал нэгдэхгүй байна. Тиймээс WADA-гаас гаргасан шийдвэрийг давж заалдахаа мэдэгджээ. Хуулийн хүрээнд Оросын допингийн агентлаг буюу РУСАДА-д WADA-гийн эсрэг шийдвэр гарснаас хойш 21 хоногийн дотор гомдол гаргах эрх байгаа юм.

ОХУ, WADA-ийн зүгээс Оросын спортын эсрэг гаргасан шийдвэрт сэтгэл дундуур байна. ОХУ-ын засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев дэлхийн допингийн эсрэг агентлаг Оросын эсрэг допингийн асуудлыг хэт дөвийлгөж, тодорхой тооны тамирчдын асуудлаас шалтгаалан Оросын спортыг тэр чигт нь олон улсын тэмцээн, уралдаанаас хасах шийдвэр гаргасан нь шударга бус болохыг хэлжээ. Медведев ийнхүү мэдэгдэхдээ Оросын зохих байгууллагууд WADA-ийн шийдвэрийг Спортын арбитрын шүүхэд давж заалдах болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн байна. Оросын допингийн эсрэг агентлаг WADA-аас ийм шийдвэр гаргана гэдгийг хүлээж байсан гээд энэ байгууллагын тэргүүн Юрий Ганус дээрх шийдвэрийг спортын арбитрын шүүхэд давж заалдаад тодорхой үр дүнд хүрч чадахгүй л болов уу гэжээ. Тэгвэл Оросын Төрийн Дум дахь спортын асуудал хариуцсан хорооны тэргүүн Вячеслав Фетисов WADA-ийн шийдвэрийг хувьдаа эсэргүүцэж, энэ бол Оросын спортыг дарах гэсэн, “цэвэр” тамирчдын эрх ашгийг зөрчсөн шийдвэр гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.