Спорт

Японы усанд сэлэлтийн спортын нэртэй тамирчин Рикако Айки удаан хугацааны туршид эмчлүүлсний дараагаар эмнэлгээс гарчээ. Тэрээр 10 сарын туршид эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна.

19 настай тамирчин мягмар гарагт энэ тухайгаа өөрийн албан ёсны сайтаар дамжуулан мэдээлжээ. Тамирчин бүсгүй хүнд өвчнөөсөө салж, бүрэн эдгэрсэн тухайгаа өөрийн гараар бичсэн зурвастаа бичин сайтдаа байрлуулсан байна. Тэрээр лейкеми өвчний улмаас Токиогийн эмнэлэгт өнгөрсөн 2-р сараас хойш хэвтэн эмчлүүлсэн байна. Айки усанд сэлэлтийн спортоор улсынхаа хэд хэдэн дээд амжилтыг эзэмшдэг, тэр дундаа 100 метрийн эрвээхэй сэлэлтийн дээд амжилтын эзэн юм. Удаан хугацаанд өвдөж, химийн хүнд эмчилгээ хийлгэсэн тамирчин Токиогийн Олимпийн наадамд оролцож чадахгүй хэдий ч ирэх 2024 оны Парисын Олимпод оролцох зорилт тавиад байгаа гэнэ.