Спорт

Хятад улс 2020 онд багтаан Өвлийн Олимпийн наадмын тэмцээн уралдааныг зохион байгуулах бүхий л байгууламж объектоо барьж, бүрэн ашиглалтанд оруулах зорилго тавьжээ. 

Энэ талаар Бээжингийн Өвлийн Олимп, паралимпийг зохион байгуулах комиссоос мэдээлжээ. Хятадын нийслэл Бээжин хотноо 2022 онд Өвлийн Олимпийн наадам болох юм. Өнөөдрийн байдлаар Олимпийн наадам зохион байгуулах 4 объект бэлэн байгаа. 2008 онд болсон Бээжингийн зуны олимпийн наадмын үеэр ашиглагдаж байсан Үндэсний цэнгэлдэх хүрээлэн, усан спортын үндэсний төв, Хэвлэл мэдээллийн төв зэрэг байгууламжуудыг ирэх Өвлийн Олимпийн наадмаар ашиглах юм. Тэгвэл эдгээр барилга байгууламж дээр нэмж тэшүүрийн спортын төв, Өвлийн Олимпийн хотхон зэргийг барьж байгуулахаар төлөвлөж байна.