Францад уламжлалт дарсны баяр боллоо

Энтертэйнмент

Францад уламжлалт Божоле-нуво дарсны баяр болж байна. 

Хэдийгээр цар тахлын халдвараас шалтгаалан өнгөрсөн жил дарсны баяр хийлгүй өнжсөн ч энэ жил бүх зүйл уламжлалт хэв маягаараа болж байна. 

Францын Лион хотын хойд хэсэгт байрлах жижиг хотод жил бүр дарсны Божоле-Нуво баяр болдог юм. Дарсны баярт оролцохоор Францын өнцөг булан бүрээс, түүнчлэн гаднаас олон зуун хүн зорин ирдэг юм.

Түүнчлэн дарсны баярын үеэр “Мисс Божоле-2021” гоо бүсгүйн тэмцээн болж, энэ жилийн гоо бүсгүйгээр Леа Сандрин гэх эмэгтэй шалгарчээ. Францын Божё хотын гудмаар хөгжимчид, нутгийн иргэд зугаалж, шинэ дарсны амталгаа явагддаг байна. Божоле-гийн дарсыг усан үзмийн “гамэ” сортоос гарган авдаг байна. Энэ төрлийн дарсыг удаан хугацаагаар хадгалдаггүй, харин дарсаа нэрсэн даруйдаа ууж хэрэглэдэг юм.