Спорт

Японы нийслэл Токио хотын захиргаа Олимп, Паралимпийн наадмын үеэр Олимпийн байгууламжууд дахь усны чанарыг дээшлүүлэхийн тулд ус цэвэршүүлэх арга хэмжээ авч эхлээд байна. Өнгөрсөн онд Токио орчмын уснаас E coli гэх бактери зөвшөөрөгдсөн хэмжээнээс ихээр илэрсэн учраас ийм арга хэмжээ авч байгаа юм. 

Токио хотын Одайба далайн паркад Олимпийн наадмын усанд сэлэлтийн триатлоны тэмцээн уралдаан болох юм. Энэхүү байгууламжийг Олимпийн наадамд бэлтгэн сайжруулалт хийх үеэр уснаас нь E coli-н бактерийн хэмжээ олон улсын триатлоны холбооноос зөвшөөрөгдсөн хэмжээнээс 2 дахин их байжээ. Тэгвэл тухайн үед усанд хэмжилт хийхээс өмнө хүчтэй бороо орж, задгай усан сангийн усны бүтцэд өөрчлөлт оруулсан гэж үүнийг тайлбарлаж байсан юм. Токио хотын эрх баригчид тогтмол усан сан, мөн далайд гарцтай газраас авч байгаа усны ундаргыг цэвэршүүлэх ажил гүйцэтгэж байна.