ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.01.04/ Наран ургах, шингэх 08:42-17:11

Зурхай

2022.01.04, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 2. ӨВЛИЙН СҮҮЛ ЦАГААГЧИН ҮХЭР САРЫН УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2022.01.04, Мягмар гараг

Наран ургах шингэх: 08.42-17.11

Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

Мэнгэ: Найман цагаан

Ямар үйлд ээлтэй, сайн: Бурханд залбирах, угаал үйлдэх сан тавих, сахиус тахих, бэрийн үйл.

Ямар үйлд харш, муу: Хиншүү хярвас гаргах, бэлэвсрэлийн үйл

Суудал: Шороо

Ямар үйлд ивээлтэй, сайн болох: Мод босгох, газрын үүд буух, тангараг няцах, ад зэтгэр дарах

Ямар үйлд харш, муу болох: Байшингийн суурь тавих, өс хонзон авах, угаал үйлдэх, бурханд залбирах

Одны тохиол

Түлэх: Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн. Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй өдөр

Хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Энд төрсөн хүн авир муут, эцэг эх нь үгүйрэх. Ариун явдалд, харам ихт болох, өвдвөл 7 хоногоос эдгэх, замд гарвал олз олоод асрагдах. Хулгайч нь цайвар шар зүст, агуу нүдтэй, их гэдэстэй, авснаа усны хязгаарт агсан өвчтэй хүнд өгчээ, нэг хоногт эс олдвоос хойшид олоход бэрх. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх, баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох. Хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болох гэдэг.