26 жилийн өмнө сураггүй болсон иргэний цогцсыг олжээ

Эрх зүй

1995 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Сансарын туннелээс иргэн Ч нь гэрээсээ гараад ор сураггүй алга болсон хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байжээ.

Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2019 оны 02 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс иргэн Ч-г осголтын улмаас нас барсан байдалтай байхад нь олсон байна. Хэн болох нь мэдэгдэхгүй цогцсыг задлан шинжилгээ, мөрдөн шалгалтын явцад иргэн Ч болохыг тогтоосон байна.