Спорт

Японы Үндэсний сумогийн холбооноос тавдугаар сарын барилдааныг хойшлуулахаар болжээ. Онц байдал зарласан байгаа энэ үед зуны аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэхэд бэрхшээлтэй байгааг олон эх сурвалжид мэдээлсэн байна. Ковид-19 цар тахлын улмаас Япон Улсад 5-р сарыг дуустал өндөржүүлсэн онц байдал зарлаж, хөл хорио тогтоогоод байгаа юм.

Төлөвлөгөөний дагуу тавдугаар сарын сумо барилдаан энэ сарын эхэнд нийслэл Токио хотод зохион байгуулагдах байсан. Одоогийн байдлаар барилдааныг хойшлуулан 5-р сарын 24-нд зохион байгуулахаар болсон тухай Японы “NHK” телевизэд мэдээлжээ. 2011 оны хавраас хойш сумо бөхийн барилдаан жил бүр товлосон хугацаандаа явагдаж, хойшилсон удаагүй юм байна. Харин өнгөрсөн гуравдугаар сард болсон тэмцээн үзэгчидгүйгээр зохион байгуулагджээ.